Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” А/866 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/608 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/2262, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2820 албан тоотуудаар ирүүлсэн саналыг үндэслэн Сэтгэшгүй ХХК-ийн эмнэлэг, сувиллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Мөн тус захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэгдлээ. .Энэхүү захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хяналт тавихаар болжээ.
Түлхүүр үгшинэ мэдээ
Санал болгох мэдээ
Маргаашаас зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ
Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ …