Хөөрхөн Дөлгөөн шинэ дурлалтай учиржээ

Үе үеийн эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл болсон Жульетагийн дүрийг 20 жилийн дараа амьдруулах гэж буй азтай бүсгүй бол жүжигчин О.Дөлгөөн.
Алаг нүдэн Одноогоос Жульетагийн “халааг” аваад буй жүжигчин бүсгүй маань тун удахгүй нээлтээ хийх жүжгийнхээ гол дүрд ороод бодит амьдралаас түр “тасраад” байгаа сурагтай.
 Тэрбээр нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Дүрээ авснаасаа хойш би О.Дөлгөөн биш Жульета болж хувирсан. Театрынхан маань ч Ромеогийн дүрд тоглож буй Шинээ бид хоёрыг нэрээр минь биш Ромео, Жульета гэж дуудах болсон.
Бид хоёр ч дүрээ сайн гаргахын тулд нэгнийгээ илүү сайн ойлгож мэдрэх үүднээсээ илүү дотно байх болсон. Ер нь Шинээдээ дурлачих гээд байгаа шүү” хэмээн ярьж байлаа.Гэхдээ мэдээж амьдрал дээр биш ажлын шугамаар гэдгийг жүжигчин бүсгүй маань онцлоод амжина билээ.
70283b1322c6057069f95751369813cd
08e536996e84b670f8eec4697ef78b38
mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …