Асашёорюү Д.Дагвадорж ахынхаа тойрогт нэр дэвших бололтой

ahСүүлийн үед гадаад ч тэр дотоод ч тэр олны танил, нэр хүндтэй хүмүүс улстөр рүү хошуурах болсон. Үүний нэг жишээ нь асашёорюү Д.Дагвадорж аварга бөгөөд тэрбээр ардчилсан намд элсээд багагүй хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл ёкозуна Д.Дагавадорж ирэх сонгуулиар Сонгинохайрхан дүүрэг, тэр дундаа ах Д.Сумъяабазарынхаа дэвшиж ялалт байгуулсан тойрогт нэр дэвшихээр төлөвлөж эхэлсэн гэнэ. Улсын аварга Д.Сумъяабазар 2013 оны нөхөн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон бөгөөд дүүгээ МАН-д элсэхийг ятгасан ч Д.Дагвадорж түүний үгнээс зөрж АН-д элссэн. Гэхдээ ахынхаа сонгуулийн ажилд идэвхтэй оролцож, басхүү сонгинохайрханчуудын аж амьдралыг мэдэх болсон Д.Дагвадорж аварга “Сонгинохайрхан дүүргээр явлаа. Ээ, бурхан минь ээ. Ёстой нээрээ хэцүү гэж хэлэхэд багадам байна. Арай ч дээ. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн ш дээ. Итгэлийг нь авч гарч ирчихээд зарим нэг нөхөд юу хийгээд, яагаад хуурч мэхлээд яваад өгч байгаа юм бэ. Ард түмний сүүн цагаан сэтгэл рүү ямар өнгийн будаг цацчихаад яваад өгч байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ, бодит амьдрал. Би нээрээ стресстэй байна.” хэмээн ярьсан бөгөөд энэ бүхнийг шийдэхээр Сонгинохайрханаас нэр дэвшихээр болсон бололтой.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын …