У.Хүрэлсүх “Шинэчилье” хөдөлгөөнийхөнтэй холбоогүй гэж мэдэгджээ

hurelsukh  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон өмнөх сонгуулиудад ээлж дараалан ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор МАН-ын залуучууд намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулсан. Улмаар сонгуулиудад амжилттай оролцоогүй нь хуучин удирдлага хийгээд одоогийн удирдлагуудтай холбоотой хэмээн тайлбарласан. Улмаар намдаа шинэчлэлт хийх шаардлага байгааг удирдлагууддаа дуулгаж, Удирдах зөвлөлөө огцоруулах хүсэлтээ илэрхийлээд буй юм.

Тус хөдөлгөөн байгуулагдсантай холбогдуулан хөдөлгөөний ард МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийг байгаа гэх хардах хүмүүс байгаа юм. Харин энэ хардлагад У.Хүрэлсүх хариу өгчээ.

Энэ сарын 1-нд “Шинэчилье” хөдөлгөөнийхөн МАН-ын Удирдах зөвлөлийнхөнтэй уулзахад тус намын зүүний хүчний хөдөлгөөнөөс У.Хүрэлсүхийн  мэдэгдэлийг уншиж танилцуулсан байна. Тус мэдэгдэлдээ У.Хүрэлсүх “Шинэчилье” хөдөлгөөн надад хамаагүй. Би оролцохгүй байгаа” хэмээжээ. У.Хүрэлсүх гадаадад эхнэрээ эмчлүүлж буй.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …