Эрүүлжүүлэн тураадаг гэх Кавказский Морозникийн талаар

moroznik

Сүүлийн үед суурин амьдралын хэв маягийг дагаад дэлхийн улсууд шиг манайд таргалалт их байгаа бөгөөд гол төлөв эмэгтэйчүүд илүүдэл жиндээ санаа зовон турахыг хүсэх болсон. Ингэхдээ богино хугацаанд турахыг хүсч янз бүрийн эм, бэлдмэл, ургамал уух болсон. Үүний нэг болсон Кавказский Морозник хэмээх ургамал, уг түүний ханд болон үндэс Монгол Улсад нэвтрээд багагүй хугацааг үдээд байгаа бөгөөд ихээр захиалан уудаг тухай чих дэлсэв. Тэгвэл эрүүлжүүлэн тураадаг гэх энэхүү ургамлын талаар турах гэж буй охид бүсгүйчүүддээ хэрэгтэй болов уу хэмээн дэлгэрэнгүй хүргэхээр шийдлээ. Кавказский Морозник буюу Кавказад ургадаг морозник ургамал /хүйтэнд тэсвэртэй болохоор нь морозник ингэж нэрлэсэн/ Кавказийн нуруу болон Европын өндөрлөг, уулархаг, модлог газар ихэвчлэн ургадаг бөгөөд хүйтэнд их тэсвэртэй ургамал учир зул сарын цагаан сарнай гэх нэрийг албан бусаар авчээ.

mor

Морозник нь хар, цагаан гэсэн 2 төрөлтэй бөгөөд цагааныг нь гэдэс цэвэрлэх эмчилгээнд, харин харыг нь галзууралт, ухаан алдалт зэрэг өвчинд эртнээс хэрэглэж иржээ. Гэхдээ энэ морозник гэх ургамал нь маш хортой бөгөөд тэр болгон хүн уугаад байж болдоггүй аж. Мөн тунг хэтрүүлэн хэрэглэх болон тухайн хүний онцлогоос хамаарч таараагүй тохиолдолд чих шуугих, бөөлжих, шингэн алдах, зүрхний цохилт буурах, ам цангах, хэл ам хавдах, эцсийн дунд үхэж ч болох хор уршигтай юм байна.

Морозникийн тухай эртний түүхэн бичигт МЭӨ 585 онд грекчүүд Кирра хотыг эзлэхдээ тус хотын ус хангамжийн санд морозник их хэмжээгээр хийж, хотын иргэд, хамгаалалтын цэрэг эрсийг хордуулах аргыг хэрэглэжээ гэж тэмдэглэн үлдээсэн байна. Мөн зарим түүхчид Александ Македонский морозник ургамлыг их тунгаар ууснаас болж нас барсан ч гэж үздэг аж.  ОХУ-д морозник нь хүний биед аюул учруулж болзошгүй хортой ургамалын тоонд багтаж морозникийг эмийн санд албан ёсоор борлуулдаггүй байна.  Харин хувь хүмүүс хулгайгаар, интернетээр зардаг бөгөөд ямар нэгэн баталгаагүй аж.

mor 1

Түүнчлэн ОХУ-д морозник авч байгаа хэмжээ болно тооноосоо хамаараад 80-150 рублийн хооронд зарагддаг байна. Хэрвээ энэ ургамлыг уугаад эхэлчихсэн  бол юуны түрүүнд биеийн байдлаа маш анхааралтай хянаж, таарсан тунгаар ууж, архи дарс хэрэглэхгүй, даарч хөрөхгүй, нэг ёсондоо гам сайн барьж уух хэрэгтэй аж. Гэхдээ л турахын хүслэнд автсан охид, бүсгүйчүүд амар хялбар арга эрж хайн тодорхойгүй эм, тан уухаасаа илүүтэйгээр эрүүл аргаар хөлс хүчээ гаргаж турвал таны эрүүл мэнд болон ирээдүйд чинь хэрэгтэй буй заа.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …