Өсгийний сайр, эвэршилтийг арилгах арга

250px-Girls_heel Зун сайхан сандааль өмсөхийн сацуу хөл маш их хуурайшдаг.  Өсгий нь эвэршсэн, арьс нь татсан хөл хэзээ ч сайхан харагдахгүй нь мэдээж. Хөлнийхөө арьсыг хэрхэн арчлах тухай зөвлөгөөг уншаад үзээрэй!

1.Хөлөө 5 – 10 минут бүлээн усанд дүрж арьсаа дэвтээнэ.

2.Хөлний скраб бэлтгэнэ. 4 хоолны халбага давс эсхүл сахарыг  хагас аяга тосонд хийнэ. Оливийн тос, хүүхдийн тос, есийн тос ч байсан болно.

3.Скрабаа хөлөндөө тойрог хөдөлгөөнөөр массажилна.

4.Хөлийн улыг цэвэрлэгч чулуугаар үрнэ \байхгүй бол хөл үрэгчээр зөөлөн үрнэ\. Хөлөө усаар зайлж алчуураар хатаана.

5.Хөлөндөө чийгшүүлэгч тосыг зузаавтар түрхэнэ. Вазелин байсан ч болно.

6.Оймс өмсөж орондоо ороод унтаарай. Дор хаяж 4 цаг байлгах хэрэгтэйг анхаараарай.

Долоо хоногийн турш хөлний маскийг хэрэглэвэл хөл тань сайхан харагдаж, аливаа асуудалгүй болно.

эх сурвалж: охид.мн

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …