Төрийн далбаа мандуулж Их цагаан тугаа цэнгүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Өнөөдөр өглөө 10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Үүний дараа 10.40 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлсэн юм. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ. Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.

 c3991892c6c5506c160ab33da8c4a33c

content_img_1229

IMG_4746_500x500

IMG_4760_500x500

1b25e6db7f4580921625a1e5d1fd578d - Copy

8f1a95a2cc729924great - Copy 60fdd6ad05c61e34d9e2c79b99c480be - Copy 600x600 - Copy a4fce778a0b51e954a5ea49908186568 - Copy

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …