Монгол Улсад өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийллээ

sha 1

Түвдүүдийн шатсан тухай мэдээллийг сонссоноос биш Монгол Улсад өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн тухай мэдээг сонсч байгаагүй манай нийгэмд олныг цочроосон ноцтой хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, дөнгөж саяхан “Зууны мэдээ” мэдээллийн төвд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж, зулын гол боллоо. Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК ажилчдаа гаднын компанид ажиллуулах нэрийдлээр ажлаас халж байгаатай холбогдуулан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Монгол ажилчид эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл дээрх ажилчид өнөөдөр “Зууны мэдээ” мэдээллийн төвд 12:00 цагаас хэвлэлийн хурал хийхээр зарлаж, хэвлэлийн хурал болж байх үеэр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийнхөө төлөө болон бусад ажилчдын эрх ашгийн төлөө өөрийгөө золиосолж, амьдаараа шатав. Азаар түүний биед ассан галыг унтрааж, амь насыг нь хамгаалсан ч эрүүл мэнд болон гоо сайхны хувьд нэлээд бэрх харагдаж байв. Тэрээр “Эрдэнэс Таван Толгой” компанийн удирдлагуудын эсрэг мэдэгдэл хийж байх үеэрээ  гэнэт өөр дээрээ шүдэнз зурсан бөгөөд анзаарагдалгүйгээр урьдчилан өөр дээрээ бензин цацсан юм.  Гал яах ийхийн зуургүй асч, газар авсан ч түүн рүү ус цацаж, хувцсаараа цохиж унтраасан юм.

sha

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …