ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн ирэх сонгуулийн ажил хэдийнэ эхэлжээ. Тэрээр өнгөрсөн ням гарагийн өглөө иргэдтэй уулзалт хийж, гарыг нь атгаад тун завгүй явсан. Тэгвэл энэ удаад Сонгинохайрхан дүүргийн иргэдэд шуудай шуудайгаар нь нүүрс тараагаад ухаангүй явна гэнэ. Саяхан тус дүүрэгт Их аварга Д.Дагвадорж утаагүй зуух тарааж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгтэл О.Магнай Их аваргатай өрсөлдөх шинэ нэр дэвшигч мэт шуурхайлан сурталчилгаагаа эхлэв бололтой. Хоёр эрхмийн хийж буй уг үйлдлийг харсан олон нийт “сонгуулийн сурталчилгаа гэдэг нь илт байна” гэлцэх аж. Хэрэв О.Магнай, Д.Дагвадорж нар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшвэл тус тойргийн иргэд сонгуулийн үеэр багагүй зүйлийг үнэгүй авах бололтой шүү.
эх сурвалж:eagle.mn
П.Мөнх