Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли Питт болон Брэд Питт нар 10 жилийн дараа “Далайн эрэг дээр” гэх кинонд хамтран тоглосон билээ. Кино өнөөдөр албан ёсоор АНУ-д нээлтээ хийх юм. Киноны зохиолыг Анжелина Жоли өөрөө бичиж, найруулагчаар нь ч мөн өөрөө ажиллажээ. Тэгвэл хосууд саяхан “today” гэх сайтад киноныхоо талаар ярилцлага өгсөн байна. Тиймээс энэ удаагийн “Оддын цаг” буландаа Холливудын хамгийн алдартай хосуудын товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-“Далайн эрэг дээр” киноны зураг авалтын талаар ярилцлагаа эхлэх үү?
Анжелина: Би гурван сарын турш “Хонгор минь хоол яаж хийхийг заагаад өгөх үү” гэж хэлж байлаа. Тийм биз дээ.
Брэд: Би харин үүнийг нь зүгээр л хошигнол гэж ойлгож байсан. Учир нь эхнэр минь гал тогоонд ажиллаад байдаггүй л дээ.
-Кинонд таарамжгүй харилцаатай хосуудын талаар өгүүлдэг. Бодит амьдрал дээр ч та хоёр хосууд шүү дээ?
-Анжелина: Хэрвээ кинон дээрх хосуудын амьдрал бидний харилцаатай төстэй байсан бол хэзээ ч ийм кино хийхгүй байсан гэдгийг үзэгчид маань ойлгож байгаа гэдэгт найдаж буйгаа юуны түрүүнд хэлье. Бидний харилцаа маш маш сайн байгаа шүү. Кинон дээрхээс огт өөр.
-Кино бичих санааг хэрхэн олсон бэ?
Анжелина: Киноны үйл явдлыг бүхэлд нь ярьж болохгүй. Гэхдээ киноны ихэнх хэсгийг би эмнэлэгт хэвтэж буй ээжийгээ эргэж очихдоо, анх удаагаа хорт хавдартай гэсэн мэдээг сонсох тэр үед бичиж байсан. Тэр үед ээжийн маань өндгөвч нь устсан байсан. Бараг л эмэгтэй хүн биш болж байгаа мэт сэтгэгдэл түүнд төрж, сэтгэлээр унаж энэлэн шаналж байсан. Харин сүүлд би залуухан, хүүхэдгүй эмэгтэй гэдэг байр сууринаас зохиолыг бичсэн. Надад мэс засал хийсэн эмч тухайн үед ээжийг минь эмчилж байсан юм. Бид хэд хэдэн сувилагч, эмчтэй байсан. Ээж минь “Анжелинад мэс засал хийнэ гэж надад амлаач” гэж эмчид хэлж, гуйж байсан. Тэр үед маш их уйлж билээ. Харин эмч маань надад “Би чамд мэс засал хийнэ гэж ээжид чинь амласан” гэж хэлж байлаа.
-Анжелина Жоли ч хорт хавдар гэх аймшигт өвчинтэй нүүр тулж байсан?
Брэд: Би эхнэрийгээ хорвоогийн хамгийн хүчтэй эмэгтэй гэж боддог. Тиймээс ч тэр аймшигт мэдээг сонсох үедээ сэтгэлээр унаж, айж балмагдахгүй гэдгийг нь мэдэж байсан.
-Анжелинаг эмчилгээ хийлгэхээр шийдэх үед та дэмжиж байсан уу?
-Брэд: Мэдээж, энэ маш хэцүү шийдвэр байсан. Маш олон буруу зүйл, олон өөр шийдвэр гаргаж болзошгүй байсан үе бий. Гэхдээ би түүний “Мэс заслыг заавал хийлгэх ёстой” гэсэн шийдвэрийг л дэмжиж байсан.
Орчуулсан: Б.Даваахүү
Эх сурвалж: www.mminfo.mn