Жүжигчин Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулахаар шийджээ

68630_313213242111831_776484460_n Хошин урлагийн  “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа  өнгөрсөн хэд хоног эмнэлэгт сахиур хийжээ. Эл хугацаанд эмч нарын нөр их хөдөлмөрийг мэдрээд зогсохгүй, эмнэлгийн хүлээлгийн өрөө маш тух  муутай болохыг биеэр мэдэрсэн байна.

Тиймээс жүжигчин бүсгүй маань эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулж өгөхөөр шийдсэн байна. Тодруулбал тэрээр “Өвчтөнийг сахиж байгаа хүмүүс мэдээж сэтгэл санаа тавгүй байдаг. Дээрээс нь тав тухгүй газар шөнөжин хүлээж суух. Танхим нь арай өөр баймаар санагдлаа. Эмнэлэг болгоны хүлээлгийн хэсгийг жишиг маягаар орчин үеийн шийдлээр гоё тохижуулж өгөхөөр шийдлээ. Мэдээж найз нөхөд, эгч дүү болон бусад сайхан сэтгэлтэй хүмүүс, компаниудтай хамтарна. Надтай нэгдээрэй” хэмээн уриалжээ.

Дашрамд дурьдахад, Г.Ундармаа жүжиглэхийн зэрэгцээ “Анун” тавилгын дэлгүүрийн менежерийн ажил хийдэг юм байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …