Барилгачин, баргил хоолойтой А.Отгонбаярыг өдгөө танихгүй хүн үгүй бизээ. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож 32 шилдэг оролцогчийн нэгээр үлдэж чадсан авьяаслаг залуу. Шилдэг наймд илт давуугаар үзэгчдийн саналаар ялалт байгуулан ялагчийн төлөө өрсөлдөх болсон. Тэгвэл түүнийг хагас финалд орохгүй хэмээн өөрийн саналаар гаргалаа гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахимаар цацагдаж эхэлсэн билээ. Энэ мэдээлэлд А.Отгонбаяр “Өглөөний мэнд найзуудаа. Иймэрхүү худал мэдээлэлд битгий итгээрэй. Ийм мэдээлэл цацлаа гээд хэнд ямар ашигтай юм бол? Би эцсийг нь хүртэл зүтгэх болно” гэж албан ёсны мэдэгдэл хийсэн юм. Ард түмний хайрыг татсан төлөв даруу зан, сайхан хоолойгоороо татаад байгаа авьяаслаг залуудаа уншигчдынахаа өмнөөс амжилт хүсье.
О.Ариун
эх сурвалж:dorgio.mn