Сайн байцгаана уу? Би өнөөдөр Цогмаа эмч дээр үзүүлээд өөрийхөө оношыг мэдээд ирсэн юм л даа. Ямар онош вэ гэхээр эндометроиз гэсэн. Энэ талаар ирээд нилээн уншиж үзлээ яг бүрэн эмчлэгддэггүй гэсэн байх юм. Миний сарын юм их өвдөлттэй ирдэг л дээ. Анх ирсэн цагаасаа л ийм байсан. Байнга эм уудаг. Өмнө нь жирэмсэн болж байсан ч хүүхэдтэй болж чадаагүй. Цогмаа эмч намайг визина гэдэг эмийг уугаад дурангийн хагалгаанд орно гэж хэлсэн. Эх нялхаст шинжилгээ өгөх гээд зогсож байсан чинь нэг эмэгтэй ярьсан юм л даа. Эх нялхас эхо-гоор хараад уйланхай үүссэн байна дурангийн хагалгаанд ор гээд хагалгаанд оруулсан гэсэн. Гэтэл хагалгаа хийгээд уйланхайг авах гэтэл алга болчихсон байна гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгээд зүгээр л нээгээд л хаачихсан гэсэн үг. Тийм хариуцлагагүй. Цогмаа эмч өөрөө эх нялхасын эмч юм байна лээ. Тэгээд намайг дурангийн хагалгаанд ор гэсэн юм. Гэтэл би эх нялхаст орохоос айгаад байх юм. Яг яасан нь дээр вэ? Яг энэ оношоор эмчлүүлж байсан хүн байвал зөвлөгө өгөөч. Эсвэл Бээжин ч юмуу Солонгос явсан нь дээр үү? Монголд энэ оношоор аль эмнэлэг эмч дээр очвол илүү сайн байх бол?