Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар 2013 оны 7-р сарын 17-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 17-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны болон үхрийн цул махны үнэ өөрчлөлтгүй байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.8 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар өссөн байна. Үхрийн цул махны болон адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.
2013 оны 7-р сарын 17-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8086 төгрөг, хонины цул мах 8100 төгрөг, үхрийн /ястай/ мах 8986 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6167 төгрөг, адууны мах 6620 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 7-р сарын 17-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.5 хувиар буурсан байна. Задгай 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 17-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.8 хувиар өссөн байна.
Санал болгох мэдээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …