Найзынхаа сувилалд байхдаа эмчээсээ сурж ирсэн үс ургуулж, бэхжүүлдэг гайхамшигтай эмийн жороос хуваалцахгүй байж чадахгүй нь. 2 хэсэг лошигны тос \репей\ тус бүр нэг хэсэг димексид, тосон туулга \кастровое масло\, А аминдэмийн тосос уусмал, Е аминдэмийн тосон уусмал орно. Гадуур хэрэглэхэд зориулагдсан А,Е амин дэмүүд хольсон тосон уусмал ч байдаг. Бүгдийг нь нэг шилэнд дийлүүлж сайн сэгсэрч хольдог. Үснийхээ угаар түрхэн хуйхандаа хурууныхаа өндөгөөр сайн иллэг хийж өгнө. Үсээ самнаад дулаан алчуураар дулаалан хоёр цаг болно. Сэнсээр хатааж болохгүй. Дараа нь үсээ ердийнхөөрөө угаана. Долоон хоногт нэг удаа түрхэнэ. 10 удаа ийм эмчилгээ хийхэд курс эмчилгээ болдог.