Нэг тэрбумаар үнэлэгдсэн бүсгүй

Өнгөрсөн тавдугаар сард “Asian Fashion Festival”-д оролцон Гранпри шагналын эзэн болсон дизайнер Д.Отгонжаргал тун удахгүй өөрийн шинэ загварын шоуг хийхээр товоо зарласан билээ. Тэрээр өнгөрсөн жил өөрийн бие даасан “O Couture” загварын товчоогоо үүсгэн байгуулж гоёлын даашинзын коллекциороо ийнхүү Азид тэргүүлсэн юм. “O Couture-2015 fashion show”-гаа амжилттай зохион байгуулсан тэрээр энэ жил дахин “O Couture-2016 high fashion show” хийхээр бэлтгэл ажилдаа орсон аж. Түүний энэхүү шоуг дээдсийн хүрээнийхнийг хүсэн хүлээдэг болсон юм. Тэр ч утгаараа тэрээр загварын шоундаа олон гэнэтийн бэлгүүдээ дэлгэхээр зэхсэн сурагтай. Сүүлийн үед томоохон загварын шоуг өнжих болсон тэрээр нэг тэрбум төгрөгийн үнэтэй гоёлын даашинз урлаад завгүй байгаа талаар бор шувуу нисэх болсон юм. Энэ нь ч үнэний ортой гэнэ. Тэрээр Азийн загварын шоунд гранпри хүртэн Азийн дээдсийн хүрээнийхний гоёлыг урлаад эхэлсэн гэнэ. Нэг тэрбумын даашинзыг тэрээр  Хонг Конгийн тэрбумтны өв залгамжлагч найз бүсгүйнхээ захиалгаар урлаж байгаа гэнэ. Нэг тэрбумын үнэтэй даашинз ямар байх бол оо. Өөрийн эрхгүй харахсан гэдэг бодол төрж байна шүү.

11998860_525379247630515_686181637079347624_n

 Энэхүү даашинзын талаар сураг тавихад дизайнер Д.Отгонжаргал ирэх арванхоёрдугаар сарын 3-нд болох “O Couture-2016 high fashion show”-н дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ шүү.

12011383_525379214297185_2690290248332561457_n

Гэхдээ энэхүү гайхалтай даашинзыг тайзнаа амилуулах сонгон шалгаруулалт болсон бөгөөд топ модель Одгэрэл тэрхүү шалгуурыг нь давсан сурагтай. Юутай ч тайзнаа нэг тэрбум төгрөгийн даашинз олны хүртээл болох нь ээ.

10403487_483208058514301_3448929136134382377_n

11350454_483433841825056_8161273955923746157_n 11987089_543302755838164_4312116015759050667_n

1448255181_img_3959_2751926755201511211315

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …