“Номтой нөхөрлөе клуб”-ын төсөл Хөвсгөл аймагт хэрэгжинэ

 nomtoi nuhurlue Үйл ажиллагаагаа явуулж эхлээд багаггүй хугацааг амжилттай туулаад байгаа “Номтой нөхөрлөе клуб” энэ сараас эхлэн Монголын хойч ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын оюунд зохих хувь нэмэр оруулах үүднээс “21 аймаг 21000 ном”сэдэвт төслийг эхлүүлээд байгаа аж.

Тус төрийн бус байгууллага нь уг төслийн хүрээнд аймгийн номын сан болон сургуулиудад олон төрлийн 1000 гаруй номыг хандивлахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар уран зохиол, шүлэг яруу найраг, хувь хүний хөгжилийн гэх мэт төрөл бүрийн сүүлийн үеийн чухал хэрэгцээтэй 900 гаруй ном цуглараад байгаа гэнэ. Уг төсөл нь Хөвсгөл аймгаас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ долоо хоногтоо цуглуулсан номнуудаа хүргүүлэхээр шийдсэн аж. Мөн тус клуб нь олон нийтийн сайтаар дамжуулан иргэдэд ном хандивлахыг уриалаад байна.

З.Байгальмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 13-нд болно

Борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг Corporate Training компаниас  тавдугаар сарын 13-ны Бямба гарагт …