НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлагаа авлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт эдгээр асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.
Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан маргааш буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт , нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын  жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.

p1a4p8gikl111a1gkv1aho1qq519si6

p1a4p8gikk1sr31f5v1o11mv1rnl3

p1a4p8gikkfo21ianutu1j8f5v92

p1a4p8gikk4ac6np35u1k1ukrs1

p1a4p8gikl1hcak2c1h8b1hqu2787

p1a4p8gikkf6111lv1jk7e361o7l4

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …