Гэдсээрээ турахыг хүсвэл юу идэх хэрэгтэй вэ?

1

Та нарийхан бэлхүүстэй болж гэдэснийхээ тарган ѳѳхнѳѳс салмаар байна уу? Тэгвэл та доорхи хооллолтийг сонгоорой. Танд хэн нэгэн зѳвлѳгѳѳ ѳгѳхгүй бол та үүнийг хэзээ ч мэдэж чадахгүй.

1. Алмонд Самар

Протин, файбар болон витамин E-ээр дүүрэн байдаг ба цусны сахарын хэмжээг нормал болгодог. Ингэснээрээ хүн хүн бага ѳлсдѳг бѳгѳѳд турахад хэрэгтэй. Ѳдѳрт 23ш Алмонд идвэл сайн ба таньд eрдѳѳ 160 Калор ѳгдѳг байна.

2. Ѳндѳг

Ѳндѳг мѳн л их хэмжээний протин амино асидаар дүүрэн бѳгѳѳд таныг гэнэтийн ѳлсѳлтѳѳс сэргийлж дүүрэн цатгалан мэдрэмжтэй байлгаж чаддаг. Ингэснээрээ та тэр ѳдѳртѳѳ чихэрлэг торт гэх мэт таргалуулах хоолоос хол байж чадна. Ѳглѳѳ бүр 1ш ѳндѳг идэх.

3. Алим

Дунд зэргийн хэмжээний алим нь дотроо 5гр файбартай, мѳн 85% нь уснаас бүрддэг байна. Тийм ч учраас алим нь хүний дотоод биe цэвэрлэхэд нэн тустай. Мѳн алим идсэнээрээ та гэдэс дүүрсэн мэт мэдрэмж авч бага ч иддэг болно. Ѳдѳрт 2ш буюу түүнээс дээш.

4. Жимс

Та байнга ѳдѳр тутмынхаа хоолонд заавал тодорхой хэмжээний жимс оруулаарай. Гүзээлзгэнэ, мандарин, манго, пийрс гэх мэт. Хааяа хааяа амттай юм идэх хүсэл тѳрвѳл та жимсээрээ орлуулж ѳгвѳл маш сайн.

5. Тараг

Тараг зѳндѳѳ их сайн бактeр ихтэй ба гэдэсний үйл ажиллагаанд сайн. Мѳн та тарагнаас калци авдаг ба энэ нь мѳн таньд эрч хүч ѳгнѳ. Та таргаа сонгохдоо холицгүй дан мѳн чихэр багатай тараг сонгоорой, ингэснээрээ доторхи сайн бактeр улам их байдаг. Ѳдѳрт 2-3 аяга тараг уугаарай.

6. Ногоотой шѳл

Судалгаагаар ѳдѳрт 2 удаа ногоотой шѳл иддэг хүмүүс зүгээр 2 удаа хоол иддэг хүмүүсээс илүү жин хасаж чадсан байна. Ѳдѳрт ядаж 1 удаа ногоотой шѳл идээрэй.

7. Салмон загас

Салмон загас Омeга 3-aaр дүүрэн байдаг ба энэ таны тарган эсүүдийг устгахад тустай. Мѳн цусан дахь инсилин хэмжээг тогтворжуулж чаддаг байна. Таны цусан дахь инсилин тогтвортой байваас таны биeн дэх сахарны хэмжээ мѳн тогтвортой байж та бага ѳлсѳлтийн мэдрэмж тѳрж бага ч иддэг болно.Oмeга 3 мѳн зүрх, судсанд сайн байдаг. Ѳдѳр аль болох загас идэхийг бодоорой, манай оронд загас тийм элбэг биш ч гэсэн та Омega 3 загасны тосон эм бэлдмэл ѳдѳрт 1-2 ш ууж болно.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …