Хуурамч дуудлага тохируулан залхмаар мөчөөс өөрийгөө авраарай

Уйтгартай, ядаргаатай хэн нэгэн таныг явуулахгүй ярьсаар л байна уу? Шууд л би явлаа гээд яршигтай нөхрийн яриаг нь таслаад явчихаж болохгүй л байгаа биз дээ. Тэгвэл “iPhone Center-ийн зөвлөгөө” цуврал уншигчиддаа ийм байдлаас хэрхэн гарахыг зөвлөж байна. “Fake call” буюу хуурамч дуудлагыг утсан дээр сэрүүлэг мэт тохируулснаар уйтгартай, ядаргаатай уулзалтуудаас салах юм. Та интернэтэд байгаа бол уулзаж байх үедээ ч хуурамч дуудлагаа тохируулах боломжтой.

Алхам 1. “Apple”-ийн хэрэглэгчид “App Store”-оос  “Smart Fake Call” гэсэн аппликэйшнийг татаж авна. Апп-аа нээгээд “Settings” таних тэмдэг дээр дарна. Энэ хэсэгт та танлуу хуурамчаар залгах хүний зураг, нэр болон дуудлагын ая, хуурамч залгагчийн хоолойн өнгө зэргийг тохируулна. Мэдээж танлуу Ерөнхийлөгч асан Билл Клинтон залгахгүй учраас өөрийнхөө даргыг ч юм уу, аав ээжийгээ ч юмуу ер нь хүссэн хүнийхээ өмнөөс тохируулна. Үүнийг хийхдээ утсан дээрх бодит контактаас ялгаатай тохируулахгүй бол та жинхэнэ дуудлагатай андуурах боломжтой шүү.  Тохируулж дуусаад “Done” товч дарна.

FotorCreated1

Алхам 2. Дараа нь та хуурамч дуудлага утсан дээр чинь ирэх цагийг тохируулна. Нэгдүгээр алхамыг гүйцэтгэсний дараа iPhone-ийн таних тэмдэг гарч ирэхэд түүн дээр дарна. Ингэхэд цаг тохируулах цонх гарч ирэх бөгөөд та яг одоо дуудлагыг эхлүүлэх, эсвэл тэдэн цаг, минутын дараа залгах гэх мэтээр хүссэн цагаа тохируулна.

IMG_0736

Алхам 3. Цагаа тохируулж дууссаны дараа автоматаар цонхноос гарах бөгөөд таныг хуурамч “Home screen” дээр аваачна. Хуурамч дэлгэц яг доорх зураг шиг харагдана. Аппликэйшн хурамч дэлгэц дээр дарсан тохиолдолд л ажиллахыг анхаарна уу.Хэрвээ та “Home Button” дарж дэлгэцээ унтраах юм бол дуудлага ирэхгүй. Тиймээс дуудлага ирэх хүртэл хуурамч дэлгэцнээс гарахгүй байх ёстой.

IMG_0738

Алхам 4. Тохируулсан хүний өмнөөс тохируулсан цагт танд хуурамч дуудлага ирэх болно. “Smart Faкe Call” Апп-ийн бусдаасаа давуу тал нь та хуурамч дуудлаганд хариулахдаа цаана нь дуугарах хүний хоолойг тохируулж болдог. Ингээд та залхмаар, зугтаамаар мөчөөс өөрийгөө авраарай.

FotorCreated1

эх сурвалж: iphone.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …