Нэг хэсэг миний зүүн өвдгөөр хүчтэй өвдсөн. Хажууд байгаа хүнд сонсогдмоор чанга нужигнаж дугардаг болсон байсан. Эмнэлэгээр ч явсан ардын жороор ч эмчилсэн. Харин нэг тийм арга тус болж билээ. Давс, сод, зөгийн балнаас тус бүрээс 1 цайны халбага,6-8 дусал йод авч хооронд нь холиод, халаана. Хөлөө 6-8 минутын турш халуун усанд дүрж халаасаны дараа бэлдсэн хольцоо түрхэж, гадуур нь гялгар уут тавьж дулаан боогоод 35-40 минут байлгадаг. Энэ эмчилгээ 10 удаа хийсний дараа өвчтэй өвдөгний тухай мартсан. Олон жилийн дараа мөр аарцаг гуяны үеэр өвдөж эхлэхэд энэ аргийг дахин хэрэглэсэн. Тэгэхдээ энэ удаад хольцоо түрхэхийн өмнө өвчтэй үеэ халуун усаар биш халуун бигнүүр тавьж халааж байсан. Энэ жорыг заалгаж авсан танилууд маань ч их баяртай байдаг даа.
эх сурвалж: өглөө.мн ” ӨГЛӨӨНИЙ ЗӨВЛӨГӨӨ” булан