ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит хуралдаан болно

144307663456039a1a97fa6

09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд  эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014-2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, Нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Утас: 99666553


09.00 цагт: Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтны хамтарсан зөвлөгөөн “Өргөө-1” кино театрын 3 дугаар танхимд зохион байгуулагдана.


09.00 цагт: НҮБ-ээс 2015 оныг “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбоотойгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-25 өдрүүдэд ХХААЯ, ХААИС-тай хамтран зохион байгуулах “Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөний нээлт ХХААЯ-нд болно. Утас: 99072224, 88849716, 95950015


09.00 цагт: Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлага сэдэвт олон улсын хурал Туушин зочид буудлын “Сүлд” хурлын танхимд болно.


10.00 цагт: БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Францын элчин сайдын яам, Монгол Францын төвтэй хамтран Монголын Үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд Франц орны музейн туршлагыг Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцах сургалт семинарыг зохион байгуулах гэж байна. Утас: 99147668


11.00 цагт: Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах “Центавр” ур чадварын тэмцээн Нийслэлийн Иргэний Танхимд болно.


12.00 цагт: Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан 2 удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч, 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатар хотын ойролцоо ирсэн МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа  Монголын Залуучуудын Холбооны байранд болно.  Утас: 99922870


14.00 цагт: Гадаад хэргийн яамны ээлжит “Хэвлэл мэдээллийн цаг” мэдээллийн арга хэмжээ тус яамны “Зөвшилцөл” танхимд  болно.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …