Хошин урлагийн жүжигчин А.Туяа саяхан болсон “Том толгойтын романс” киноны нээлтэд олны нүднээс зугтан куртикнийхээ малгайг духлуулан хар нүдний шилнээсээ огт салахгүй байсаар үзвэрийн танхим руу орсон юм. Олны танил байх жүжигчин бүсгүйд тийм ч таатай байдаггүй бололтой. Гэхдээ олны дунд нүүрээ нуух жүжигчин бүсгүй цахим ертөнцөд эсрэгээрээ өөрийн сельфигээрээ гангарагчдын нэг. Магадгүй энэ удаад түүнд хэн нэгнээс нуугдах шалтгаан байсан бололтой.
эх сурвалж: paparatsi.mn