Анхаар: Хурдтай тархаж буй Facebook вирусаас ингэж сэргийлээрэй

Өчигдрөөс Монголын “Facebook” сүлжээнд аюултай вирус маш хурдан тархаж эхэллээ. Тодруулбал, тус вирус нь “Facebook Chat”-аар дамжин хэрэглэгчийн компьютер, гар утсыг гэмтээдэг байна.

facebook-virus-cycleХэрвээ вирус танд тархах нөхцөл үүссэн бол хаанаас, хэн нэмсэн нь мэдэгдэхгүй олон тооны групп чатад та нэмэгдсэн байх болно. Тэрхүү чатын notification нь ирэхдээ “Таны үүсгэсэн групп чатанд … хүн тэгж бичлээ” гэх мэтээр ирнэ. Хэрэглэгч та чат руу ороод тэнд байгаа ямар нэгэн линк дээр бүү дараарай. Вирус тараах линкүүд ихэвчлэн “Энд дарж вирусны программ татаж авна уу?”, “Энд …-ний нүцгэн бичлэг тарсан байгааг үзнэ үү?” гэх мэт англи тайлбартай байдаг. Эсвэл ямар ч тайлбаргүй байж болно.

Хэрвээ та линк дээр дарах л юм бол вирус таны компьютерт халдах болно. Мөнчатыг гүйлгэж үзэхгүйгээр шууд гарах нь илүү аюулгүй байх юм.  

Вирустай чатаас хэрхэн гарах вэ?

1.    Чат руу орно.
2.    Энэ дүрс бүхий ”Options menu” хэсэг дээр дарна.
3.    “Leave Conversation” буюу чатыг орхих хэсгийг дарна.

Энэхүү вирус нь халдварлахыг оролдсон хүнээ маш олон групп чатанд нэмдэг тул та энэ үйлдлийг чат тус бүр дээр хийх ёстой болно. Найз нөхөддөө энэхүү сэрэмжлүүлгийг түгээгээрэй.

12027797_514632142047227_5761450250027216068_n

Вирус ямар байдлаар тархаж байгааг зурагт ойлгомжтой дүрсэлжээ. 

Эх сурвалж: iPhone-ийг iPhone Center-ээс

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …