Ерөнхий сайд хатагтай Янь Зюньциг хүлээн авч уулзлаа

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга, хатагтай Янь Зюньци манай улсад айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзлаа. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.

0d56f3_b19434237b79087f856b2ae01ed24299_x800

БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 9-11-нд тус улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Нэг тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталсан талаар хэллээ.

8e8957_87e17a3c542a74e39558fa0da7467a92_x800

 Мөн энэ оны есдүгээр сарын 9-11-нд Далянь хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоноо Ерөнхий сайд тэмдэглээд энэ үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, Монгол Хятадын харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй хоёр талын хамтарсан мега төслүүдийн явцыг хурдасгах талаар ярилцсан гэдгийг дурдлаа. Хятадын тал Монгол Улсын далайд гарцгүй нөхцөл байдлыг харгалзан Монголын талд дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн таатай нөхцөл олгож, Хятадын хойд, зүүн хойд бүс нутаг дахь гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглахыг дэмжиж буйд талархлаа илэрхийлж, энэ чиглэлээрх яриа хэлэлцээг идэвхтэй явуулахад Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал анхааран дэмжиж ажиллахыг хүслээ. Төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын чухал тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд Монголын талд шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй хийх шаардлага байгааг дурдаж, Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын тал идэвхтэй оролцоно гэж найдаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …