Мэдээж олны танил хүмүүсийг сүүдэр мэт дагаж байдаг нэгэн зүйл нь түмний хараа хяналт. Тэр дундаа Мөрөөдлийн театрын царайлаг залуу Батушкагийн хувьд охид бүсгүйчүүдийн “овоо хараанд” байнга байдаг нэгэн. Тиймдээ ч түүний хувийн амьдралын талаар фэн бүсгүйчүүд нь цаг ямагт чих тавьж байдаг. Дуучин Нарагаас салсанаасаа хойш нэлээд хэдэн бүсгүйтэй нэр холбогдсон ч, албан ёсны найз бүсгүй байхгүй хэмээн мэдэгдсээр байгаа жүжигчин залуу Үнсгэлжингээ олсон гэнэ. Мэдээж түүний Үнсгэлжингээр хэн тодорсоныг та ч бас мэдэхийг хүсч л байгаа байлгүй. Тэгвэл Монголын гурав дахь Жульетта буюу жүжигчин О.Дөлгөөн жүжигчин Батушкагийн Үнсгэлжингээр тодорчээ.
эх сурвалж: paparatsi.mn
Тэд өмнө нь “Учрал” кинонд хамтран тоглож байсан билээ. Тэгвэл энэ удаа тэд “Үнсгэлжингийн үлгэр”-ийг хамтдаа амилуулахаар болсон байна.
www.mnews.mn