Э.Батүүл дарга БНАСАУ-ын АДХТ-ийн НБД-д бараалхлаа

p1a50p2s48c2d1kp14f5123s14hj1Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхенян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ким Ён Нам-д бараалхаж хоёр улс, цаашлаад хотуудын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айчллын төлөөлөгчдийг элгэмсэг, халуун дотноор хүлээн авсан бөгөөд  энэхүү айчллыг хоёр хотын төдийгүй хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотод зохион байгуулсан “Зүүн хойд азийн хотуудын дарга нарын форум”-д тус улсын төлөөлөгчид оролцож, аялал жуучлалын бүс нутгийн хөгжлийн талаар илтгэл тавьсныг дурдлаа. Түүнчлэн бидний  уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  Зүүн хойд Азид энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв.

Нийслэлийн Засаг дарга,  Пхенъян хоттой аж ахуйн байгууллагуудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын тохижилт, бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, хотын хөгжлийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээг мэргэжилтнүүдийн түвшинд зохион байгуулах, энэ хэлбэрийн хамтын ажиллагааг Монголын хувийн хэвшлийн нэгжүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, хоёр хотын аялал жуучлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, аялал жуучлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулах зэрэг саналыг эрхэмсэг ноён Ким Ён Нам-д хэллээ.  Уулзалтын төсгөлд нийслэлийн засаг даргын тавьсан ажил хэрэгч эдгээр санал, санаачилгыг дэмжин,  өөрийн зүгээс шаардлагатай ажлуудыг хийнэ гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1a50n5f2vl7n3p51dq51q1t1s8e1 p1a50n5f301k5q1v1ptiobpk18764

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …