“Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Б.Тамир жүжигчин аав ээжийнхээ авьяасыг өвлөж авсан нэгэн. Хүний амьдралд олон зүйл тохиолддог. Олны танил хүмүүс хувийн амьдралынхаа талаар дэлгэхгүй нууц байлгахыг чухалчилдаг. Гэсэн хэдий ч олны дунд яригдаж, хэвлэлийн хуудаснаа тархдаг юм. Энэ нь бас нэг талын олны танил байх хэцүүгийн нэгээхэн хэсэг. Тухайлбал хэн нэгэнтэй үерхэж, уулзаж учирч байгаад салах тохиолдол гаргахад л шуугиан дэгдчихдэг талтай. Үүний нэг жишээ нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир юм. Өмнө нь хоёр ч удаа жүжигчин бүсгүйчүүдтэй хамтын амьдрал эхлүүлээд бүтэлгүйтсэн тэрбээр энэ удаа загвар өмсөгч бүсгүйтэй дурлалын романс эхлүүлсэн байна. Түүний шинэхэн найз бүсгүйг Э.Номин гэдэг бөгөөд жүжигчин залуу энэ бүсгүйтэй учир ургуулахын тулд багагүй хугацааг зарцуулсан бололтой. Учир нь, загвар өмсөгч бүсгүй цахим хуудсандаа “Би чамайгаа олсоон. Зөндөө их хайрыг чинь үгүйсгэж байсан бол уучлаарай. Чамдаа би маш их хайртай” хэмээн бичжээ. Хосууддаа аз жаргалтай урт удаан амьдралыг ерөөе.
эх сурвалж: photonews.mn