Фань Бинбин 70 сая доллараар торгуулна

Хятадын нэрт жүжигчин Фань Бинбин татвараас зайлсхийсэн тул 70 сая доллараар торгуулах шийтгэл хүлээжээ. Жүжигчин бүсгүй татварын албанд 255 сая юань буюу 37 сая долларын өртэй хэдий ч 479 сая юань буюу 69,74 сая доллараар торгуулахаар болжээ.
Энэ оны долоодугаар сарын 01-нээс хойш олон нийтэд харагдаагүй Фань Бинбин Weibo олон нийтийн сүлжээнд шүтэн бишрэгчдэдээ хандсан захидал бичжээ. Тэрхүү захидалд жүжигчин эмэгтэй өөрийг нь хайрладаг хүмүүсийн итгэл найдварыг алдсан, үүндээ ихэд сэтгэлээр унаж байгаагаа мэдэгдсэн байна. Фань Бинбин АНУ-аас орогнол хүсэж байсан билээ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …