Хамгийн сайхан арьстай эмэгтэйчүүд хаана байдаг вэ гэвэл Солонгост гэж хариулах хүн цөөнгүй байх. Ялангуяа жүжигчид нь. Тухайн орон цаг агаарын байдал нөлөөлдөг арчилгаа хамгийн чухал. Ингээд Солонгосын хамгийн сайхан арьстай гэгдэх Сун Хег Ю, Гу Хён Жо, И Ми Жин нарын арьсаа хэрхэн арчилдаг талаарх зөвлөгөөг хүргэж байна.
1. Сун Хёг Ю
Солонгосын хамгийн хөөрхөн, царайлаг жүжигчин хэмээн ард олныхоо дунд хүндлэгддэг тэрээр ус их уухыг зөвлөж байна. Арьсаа гаднаас нь чийгшүүлэхээс гадна, дотроос нь ус их ууж чийгшүүлэх хэрэгтэй. Элдэв янзын хольцтой цайнаас татгалзаарай. Сүүгээр нүүрээ угаах нь маш үр дүнтэй. Мөн маск тавьж болно /20 минут/. Арьсыг маш сайн чийгшүүлдэг. Сүүгээ хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийх маягаар зөөлөн илсэн ч болно. Заавал шинэ сүү биш хадгалалтын хугацаа нь дууссан бол илүү үр өгөөжтэй.
Харин хоол хүнсний хувьд аль болох янз бүрийн амтлагчтай, химийн орц найрлагатай хоол хүнс хэрэглэх хэрэггүй. Ялангуяа түргэн хоолны амтлагч нь нүүрэн дээр юм гаргадаг. Ногоо, жимсний төрлийг хүнсийг түлхүү хэрэглээрэй.
2. Гу Хён Жо
Хэдийнэ 40 гарсан ч түүний арьс цэл залуугаар толигор, гялалзсан, цэвэрхэн байдаг. Үүний нууц нь:
1. Нүүрээ угаагаас өмнө заавал гараа сайтар угаана. Нүүрэндээ цэвэр гараа хүрэх
2. Бүлээн усаар нүүрээ нийтэд нь угааж өгөх
3. Хэт хүчтэй цочрол өгөх нүүрний шингэн саванаар бус зөөлөн төрлийн шингэн савангаа эхлээд гартаа сайн хөсрүүлээд нүүрэндээ бөөрөнхий хэлбэр зурж буй мэт хэлбэрээр зөөлөн удаан угааж өгөх хэрэгтэй ба 2 удаа ингэж угааж өгөөрэй
4. Нүүрээ алчуураар зөөлөн арчаад хурууныхаа өндөгөөр хэд хэдэн удаа дарж өгсөний дараа хүйтэн усаар дахин нэг угааж өгөөрэй Гухёнжон гар бол хамгийн их энд тэнд хүрдэг эрхтэн болхоороо маш олон нянг агуулж байдаг болхоороо нүүрээ угаахаас өмнө заавал эхлээд гараа угааж өгөх хэрэгтэй бөгөөд аль болох гараа нүүрэндээ хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй учир нянгууд батга үүсгэх нянг арьсанд үржүүлж өгдөг гэжээ.
Тэрээр халаагуур сэнс огт хэрэглэддэггүй учир нь:
1. Огчом хурц халуун салхи өрөөний чийгшилт давхацалт арьс өртсөнөөр арьсны балансыг гэмтээдэг
2. Арьс хурайшиж хурдан үрчлээ тогтдог ба сэвх болон олон төрлийн толбыг үүсгэдэг 3. Сэнсний агаар шүүгч нь цэвэрхэн биш тохиолдолд олон төрлийн бичил биетэн нянгууд батгыг үүсгэдэг Гухёнжон машиндаа суухдаа эхлээд халаагуураа асааж тавьчаад дулаахан болсоны дараа унтраагаад суудаг гэнэ.
3.И Ми Жин
Шүрчиж цэвэрлэх арга бол нүүрэнд ямарч үрэлтийг өгдөггүйгээрээ ялгаатай. Гараараа арьсаа үрж угаах үед арьс нь хөдөлгөөны бий болгож үрчлээнд ихээхэн нөлөөлдөг тул энэ аргыг хэрэглэдэг гэнэ. Эхлээд нүүрэндээ цэвэрлэгч шүрчигчээ шүрчиж өгнө. Цэвэрлэгч арьсанд гүн шингэж өгтөл хүлээх зуураа шүдээ угаа. Гараараа зөөлөн ус цацах маягаар угааж өгөх хэрэгтэй. Угаагаад 5 сек дараа чийгшүүлэгч цацаж өгөх хэрэгтэй. Эрүүл саруул арьстай байхын тулд байнгын арчилгаа асар их чухал бөгөөд та хичнээн ядарч байсан ч заавал нүүрээ цэвэрлээд амарч байгаарай.
эх сурвалж: photonews.mn