Мэдээлэл технологи асар хурдтай хөгжиж буй эринд бид амьдарч байгаа билээ. Өнөөдөр цахим ертөнцөд сайн үйлсийн аянг өрнүүлж хэн нэгнийхээ амийг аврахад тусламжийн гараа харамгүй дэлгэх болсон.
Мөн болзошгүй эрсдэлээс ч сэрэмжлүүлэх үүднээс өөрийн мэдсэн зүйлээ ч хуваалцаж байгаа. Тэгвэл иргэн С.Э хуурамч өндөгний талаар ард иргэддээ сэрэмжлүүлэх үүднээс ийн мэдээллийг түгээлээ.
Тодруулбал, Тусгаар тогтнолын баярын өдөр тусгаар тогтнолд минь аюул учруулах хүнсний нэг -хуурамч өндөгний талаар олон түмэндээ сэрэмжлүүлэхээр шийдлээ. Хэдэн сарын өмнө Оросын хэвлэлүүд Хятадад хийгдсэн хуурамч өндгөөс болгоомжлохыг сануулж бичсэнийг уншаад манайд л битгий ороод ирээсэй гэж залбирч байж билээ.
Гэтэл одоо өөрөө идчихээд байж байна. Тиймээс бусдад анхааруулахаа иргэний үүргээ гэж үзээд Баянзүрхийн Мэргэжлийн хяналт руу ярьсан юм уг нь. Идсэн өндөгнийхөө ирсэн замыг сурвалжлахад тэр дүүргийн томоохон захын лангуу байсан болохоор тийш ярьсан хэрэг. Байцаагч нар нь утсаа авахгүй болохоор нь өнөөдөр ч гэсэн хэдэн хүн ийм өндөг идчих вий гэж айгаад энд бичиж байна.
Би зөвхөн өндөгний цагааныг идсэн бөгөөд давс цацаагүй атал давс амтагдаад байхаар нь гайхсан билээ. Бүр айлгасан зүйл нь идээгүй үлдээсэн шар нь хэдэн цагийн дараа пролон шиг болж хувираад өнгөн хэсэг нь мэрзээтэр шиг хатуурчихсан байв. Тэгэхээр нь сэжиг хүрээд өөр нэг чанасан өндгийг задалж үзсэн юм. Оросын хэвлэлд хиймэл өндгийг таних гол шинж тэмдэг бол гаднах хатуу хальсны дотуур байдаг нимгэн гялгар хальс байхгүй байх явдал гэсэн байсан. Тийм хальс задалсан өндгөнд маань үнэхээр байхгүй байлаа.
Мэргэжлийн хяналтынхан, хил гаалийнхан анхаарч ийм өндгийг оруулах, борлуулах замыг нэн яаралтай хаана гэдэгт итгэж байна. Хүмүүс минь Монголынхоо өндгийг яг баталгаатай газраас нь авч идээрэй хэмээв.
Тэгэхээр хуурамч өндөгийг жинхэнээс ялгах хамгийн энгийн арга нь нимгэн гялгар хальс гэдгийг бүү мартаарай. Өндөгний хатуу хальсны доторх нимгэн хальс байхгүй бол тэрхүү өндөг хуурамч юм.
эх сурвалж. dorgio.mn