“Хан Хэнтий-2015” аялалын тэмдэглэл-4

12312006_1039321209443775_1530014121_nТа бүхэнд “Хан Хэнтий 2015” гэрэл зургийн аялалын тэмдэглэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Аялалын тэмдэглэл – 3 -ийн үргэлжлэл болгон 4 дэх цувралыг танд хүргэж байна.

Баазын ойролцоо хоноглоод эртлэн босоод Биндэр сумын урд талд байрлах Ламын Ухаа толгойн оройд нь  гарлаа. Энэ толгойг сүүлийн жилүүдэд Биндэр сумынхан Монголын нууц товчоонд дурьдагдах Дэлүүн болдог мөн гэж үзэн дурсгалын самбар босгожээ. Толгой дээрээс бид Ононгийн хөндий, сумын төвийг  харан Монголын нууц товчооны эх сурвалжийн тухай ярилцан өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийж явлаа.

Сумын урд байрлах Цагаан нууранд буудалласан шувуудыг түр зогсон дурандаж, 1206 онд Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүжин ханыг Их Хаан Чингис хаанаар өргөмжлөв гэсэн дурсгалын хөшөөг сумын хажууд ирж үзэн сумруу явлаа. Хагас сайны өглөө болоод тэр үү сумын төвөөр хүний хөдөлгөөн багатай тул бид ч зорьсон ажлаа амжуулах гээд сургуулийн дотуур байр луу орсон юм. Хичээл эхлээд удаагүй, намрын ажил хөдөөд ид өрнөж байгаа болохоор сургуулийн дотуур байрны ихэнх хүүхдүүд гэрийн зүг явсан, хэсэг ахлах ангийн 10 гаруй хүүхдүүд түүн дотроо бага ангийн ганц хүүхэд л байлаа. Бидний төлөвлөж байсан 6 настай хүүхдийн дотуур байрны амьдрал ахуйг харуулсан зураг авах ажил энд хэрэгжихгүй гэдэг нь  тодорхой боллоо. Тиймээс тохирсны дагуу 12 жилийн сургуулийн бүжгийн багштай ярьсаны эцэст бүжгийн дугуйланд явдаг сурагчдыг цуглуулаад,  сумаас баруун хойш байрлах Онон голруу түрж орсон Яргуйн хавцал, байгалийн аясаар бий болсон Нарсан корьдорт очин буриад бүжгийн өмсгөл бүхий хүүхдүүдтэй сайхан зураг буулгалаа. Буцах замдаа сумдад хэрэгжиж байгаа Дэлхийн зөн ОУБ Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөр төслөөс санхүүжин зөгийн аж ахуй эрхэлж байгаа айл өрхүүдээр орлоо. Зөгий ч намрын цагаар их өлсгөлөн болж ууртай болдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой. Манай сониуч зурагчид бууж зураг авах гээд зөгийн үүртэй хашааны ойролцоо машинаас бууж очсийм. Эзэд нь яг ид ажиллаад завгүй, нилээн халуун өпөр байсан ч  хамаг л гар, толгой, биений хамгаалалтын хэрэгслээ өмсөөд зогсож байх нь илүү аюулгүй мэт санагдаж байлаа. Бид ч аажмаар  хашаан дотор байрлах зөгийн үүртэй газарлуу дөхөх үед гэнэт л баахан зөгий дайрч манайхан ч тал тал тийш таран гараараа толгой, нүүрээ үрэн гүйж гарлаа. Хэчнээн удаа гүйсэн ч дагаад л хадгах гээд дайрдаг бололтой. Саваагүйтэж дураараа ойртож очсон хүмүүс хангалттай сайн хадгуулаад дахиж зөгий гэж ярихааргүй болсон юм. Харин  бидний машин тэднээс холдон өөр газар зогссон юм. Энэ үед зөгийн эзэд бидэн дээр ирж хэрэг зоригийг минь асууж,  манай нэг зурагчныг бүрэн хувцас хэрэглэлтэй нь оруулахаар болсон юм. Ингээд макро зургаар мэргэжшсэн нэгнээ явуулж бусад нь хүлээхээр боллоо.  Зураг авалт дуусаны дараа  сумаар дамжин МУ-ны аварга анчны хүү хэмээн нутагтаа алдаршсэн н.Амгалан ахыг Чингис тоонот жуулчны баазаас авч явлаа. Энэ бааз нь Онон-Хурхын бэлчирт байрладаг Хэнтий аймгийн хамгийн ууган, том, үйлчилгээ сайтай баазын нэг гэж аялал жуулчлалы салбарынхан ярьдаг юм билээ.  Загасчин Амгалантай хамт спорт загасчлал, Монгол болон гадаад иргэдийн загасчлал, ялгаатай тал гээд олон зүйлсийг ярьлцсаар уурга шидэх бүрд л түүний уурганд загас гүйж ороод байгаа нь гайхашрал төрүүлж байлаа. Үүнийг тэрээр  тайлбарлахдаа би хэзээ ч хомхойрч ангуур хийдэггүй болохоор байгал намайг шагнадаг юмаа гэж хэлж байгаа нь их чухал үг санагдаж байсан. Ийн голын эргийн орчмын нар жаргах зураг авалт хийж дуусаны дараа Баян-Адарга сумын зүг аялалаа үргэлжлүүллээ. Бидний аялалын багийнхны зураг авалт, нарны онцлогоос хамаарч оройн өглөөний зураг авалт сунаж бас нэмэлт маршрутанд гарч байсанаас үүдэн, цаг сунаж шөнийн цагаар дараагийн үзмэрийн зүг явах үе олон тохиож байлаа. Энэ бүгдийг аялалын багийнхан маш сайн ойлгож явсан нь хэн хэндээ ажлын урам зориг, дэм өгч байсан юм.  Зорьсон сумынхаа хажууханд буудаллан хонолоо. Өглөө эртлэн харвал Дуурлиг нарс хэмээн Монголын түүх, археологийн судлаачдын танил болсон хүннүгийн маш олон олдворт газар илэрсэн нарсан ойн захад байрласан байгааг багийнхандаа танилцуулж багийнхан ихэнд сонирхож байгаа нь илт байлаа. Малтлагаар илрүүлсэн баримтыг судлахаар мэргэжлийн газрууд авч яван булшнуудын нүхийг буцааж булсан нь одоогоор жуулчин очоод үзэх зүйлгүй тул бид ерөнхий зургийг нь аван сумын төв дээр баригдсан Монгол Хатадын өргөөтэй танилцахаар хөдөллөө. Энэ үед үд дунд хэвийж байсан учраас сум ч хөл хөдөлгөөнтэй ихтэй байлаа. Сумын өглөөний зураглал авахаар манай залуус ч ажиллав.

12319201_1039321199443776_1828058749_n

Байрлаж буй газраа өглөөний цай уун, сумаас зүүн тийш 20 км-т Баян-Адаргын хөвдөг гүүрээр гарч Дадал сум хүрч, цааш Дэгэн жигэн орох энэ өдрийн төлөвлөгөөг хоорондоо хэлэлцээд хөдөллөө. Гармаар нэг машинаа 10000 төгрөгөөр гаргуулаад хөдлөх гэтэл нөгөө  машин асахгүй нилээн удаан саатлаа.  Энэ  үед гүвээ даван олон адуу усруу ойртож ирлээ. Тэднийг зургийхан гярхай ажиглан усанд орж байгаагаар дүрс буулгаж эхэллээ.  Зургаа ч авч дууссан, машин ч аслаа,  Дадалын зүг шууд давхив. Суманд байрлах музейг мэргэжилтэн нь их л сонирхолтой, чадварлаг тайлбарлаж байснаас харахад жуулчид ихээр  ирж, сумын музейгээр зочилдогийг гэрчилж байлаа.  Сумын төв дээр байрлах Онон-Балжийн БЦГ-ийн захиргаанаас Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн н.Гансүхыг бидний хөтчөөр томилон явууллаа. Энэ хүн олон жилийн өмнө сумандаа 25 настай сумын засаг даргаар томилогдож байсан, МНТ-ны бүх бүлгийг цээжээрээ мэддэг Чингис хааны судлалын сонирхолтой, хийж байгаа ажилдаа эзэн болсон чадварлаг нутгийн уугуул байлаа. Түүнтэй бид нэг хоног бүтэн явсан ч яриаг нь  сонсож дуусгалгүй ирсэн гэж бодохоор ямар их мэдлэг, ярианы баялагтайг гэрчилнэ. Бид цааш хөдлөн Балжийн гарам дээр ирлээ. Балжийн гол нь Ононгийн хамгийн том цутгал гэдгээ бататгах гэсэн юм шиг түүний ус цэлэлзэж байлаа. Өмнөх тогтолцооны үеэс хөвдөг гүүр тавьж ашиглаж байсан хэдий ч усны түвшин багасч ихэнх үед ашиглагдахгүй зогсох болжээ. Зуны борооны их үеэртэй үед хөвдөг гүүрийг ашигладаг гэсэн. Биднийг очиход ус багатай гэсэн хэдий ч жижиг машин бол яасан ч гарахааргүй бэрх юм билээ. Дандаа л том машин гардаг нь илт байлаа. Голоор яаран гарч цааш уулын сүүдэр буухаас өмнө Дэгэн жигэний буюу МНТ-д тэмдэглэсэн Зээрэн хавцалд хүрэхээр хурдлан явлаа.

12305800_1039321189443777_740252907_n

Монголын уяачдын шүтээн уул болсон эр хоёр загалын унагалсан газар болох Сант хаан уулын бэлээр ороогоод голруу орж ирсэн нь Оросын нутгаас 60 орчим км урсаад Балж гол цутгадаг Агацийн гол хүрч ирж байгаа нь энэ юм. Нутгийн хөтөчтэй яваа болохоор зоригтой л гарамруу нь орлоо. Голын урсгал ширүүн, загас элбэгтэй тул загасчид ийшээ гарч их загасчилдаг тухай ярьж явлаа. Удалгүй бид Дэгэн Жигэний хойд үзүүрт ирж баруун хойд талаас уулын сүүдэр буухаас нь өмнө зургийг нь буулгах гэж хирэндээ л ярисаар, ашгүй нэг юм амжиж ирлээ. Энэ хавцал нь голынхоо хоёр уулын хажууруу буух ханан хавцал байх ба бараг 100 метр өндөр аж. Үнэхээр л Зээрэн хавцал гэмээр. Нутагт амьдарч байсан эртний хүмүүс ойд тархах зээр, гөрөөсийг шахаж унагаж идэш тэжээлээ бэлддэг талбар нь энэ газар  байсан ч байж магадгүй гэмээр таамаг гаргаж байлаа.

12319232_1039321206110442_1344384184_n

Энэ оройн хоноглох газар нь Агац, Балжийн голын бэлчирт байрлах Онон-Балжийн тусгай хамгаалалттай газрын судалгааны төв байдлаар ашиглахаар тохижуулж байгаа дүнзэн байшингуудаас бүтсэн байранд ирж модон нааран дээр амарцгаалаа.

Манай хөтөч Гансүх ч ёстой л энэ шөнийг буурал түүхийн жимээр аялуулж ядарч байснаа ч умартан оройтож унтацгаалаа.

12308860_1039321192777110_129518760_n

PHOTONEWS.MN 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …