Нэг удаа миний баруун хавирган доохнуур өвдөөд ер зүгээр болдоггүй. Долоон хоног хараад болохгүй болохоор нь эмчид үзүүллээ. Тэгтэл цөсний хүүдийн үрэвссэн юм байж. Тэгээд зөндөө олон эм бичиж өгөв. Ийм олон эм идэж өөрийгөө хордуулж байснаас хөршүүдээсээ урьдаас асуугаад үзье цөсний хүүдий үрэвсэхэд тус болдог ардын арга байж магадгүй гэж бодлоо. Тэгтэл нэг ийм арга гарч ирсэн юм. Лаврын навчны тос бэлдэв. 30 ГРАММ хатаасан лаврын навчин дээр 1 стакан ямар ч хамаагүй ургамлын тос хийж 10 хоног байлгана. Тэгээд тос бэлэн болохоор нь өдөрт 3 удаа 15 туслыг сүүлтэй хольж ууж эхлэв. Тэгсгээд өвдөлт ч намдав. Удалгүй эмчийн давтан үзлэгт ороход эмч маань үзчихээд “Миний бичиж өгсөн эм таньд тусаа өгч дээ зүгээр байна ” гэсэн юм. Би дотроо өгсөн эм чинь манай гэр цаас тэр чигээрээ хэвтэж байгаадаа гэж бодсон ч ил хэлээгүй.
эх сурвалж: Оточын аман яриа….
эрэн сурвалжлах мэдээний алба…