Батлан хамгаалах салбарт ажилладаг 300 офицер ахлагч, энгийн ажилтан албан хаагчид энэ өдөр шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож оршин суугч офицер ахлагч, энгийн ажилтан албан хаагчдад байрных нь түлхүүрийн гардуулан өглөө.