Жүжигчин А.Гэрэлцэцэгийг секси төрхтэй хэмээн олон тодотгодог. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийгөө эрэгтэйлэг хэмээн нэгэн нэвтрүүлэгт орж байх үеэрээ онцолсон. Харчуудын харцыг булаадаг сайхан эмэгтэйг найз залуутай эсэхийг олон хүн сонирхдог. Тэгвэл тэрбээр найз залуутай бөгөөд түүний хамгийн сайн зөвлөгч гэнэ шүү. Энэ тухай “Миний тоглолт бүрийг үздэг. Гэхдээ миний хувьд өдөр болгон юу хийж яваагаа фэйсбүүкт бичиж, тоочих дургүй. Тиймээс би гэр бүлийнхнийхээ талаар ярих дургүй. Зүгээр л, хувь хүн, эмэгтэй хүн талаасаа аз жаргалтай амьдрахыг л хүсдэг” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан бол энэ удаад түүний хайрт ийнхүү ил гарав.
эх сурвалж: dorgio.mn