Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит улсын аврага шалгаруулах шатрын Рапид, Блиц тоглолтын тэмцээн 28-29-ны өдрүүдэд Гадаад Хэргийн Яамны их танхимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Рапид тоглолтын эрэгтэйчүүдийн тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдийн тэмцээнд Олон Улсын мастер Б.Мөнгөнтуул нар түрүүлсэн бол тусгай шагналыг 12 хүртэл насанд С.Чингүүн, 16 хүртэл насанд дэд мастер Ц.Тэнгис, ахмад шатарчдаас Олон Улсын Шатрын Холбооны мастер Ч.Хүрэлбаатар нар, Блиц тоглолтын эрэгтэйчүүдийн тэмцээнд Олон Улсын Шатрын Холбооны мастер У.Насанжаргал, эмэгтэйчүүдийн тэмцээнд Олон Улсын мастер Т.Батчимэг нар түрүүлж тусгай шагналыг 12 хүртэл нас Б.Удвал, 16 хүртэл насанд эмэгтэй Олон улсын шатрын холбооны дэд мастер Б.Отгонсувд ахмад шатарны шагналыг Олон Улсын Шатрын Холбооны мастер Ж.Лхагва нар хүртсэн байна.