Хятад эр агаар дахь тоосонцор цуглуулж тоосго хийжээ

5215c70fff1287c9bigХятад Шэньжэнь хотын нэгэн эр нийслэл Бээжингийн агаар дахь тоосонцор, утааг цуглуулан тоосго хийсэн байна. Тэрээр нэг тоосго хийхийн тулд нийслэл хотод 100 хоногийг өнгөрөөжээ. Энэ бүхий л хугацаанд тэрээр хүн олон хөлхдөг газар, нийслэлийн төв Тяньаньмэнийн талбай, бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоор тоос сорогч үүрэн явж агаарын тооосонцор, утаа тортог соруулж авчээ.
e79c233cb1d4f2edbig
Хэрэгцээт “түүхий эд”-ээ цуглуулсны дараа тусгай төхөөргөөр түүнийгээ хэвд оруулан шахаж тоосго болгосон байна. Түүнийхээр бол энэ шинэ бүтээгдхүүнийг барилга барихад ашиглаж ч болох юм байна. Нэг тоосго хийхэд хүрэлцэх тоос, бохирдол нь энэ хугацаанд нийслэл хотын 62 хүний уушгийг хордуулах хэмжээний тортог, тоосонцор гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …