Испанийн сексологичид, нойр судлаачид хамтарсан судалгаа явуулжээ. Тэд унтах байрлал эрчүүдийн чалхад хэрхэн нөлөөлдгийг тогтоохыг хичээсэн байна. Уг судалгаагаар дэрнээс татгалзаж, дээшээ харж унтах нь хамгийн зөв алхам гэдэг нь батлагджээ.
Учир нь толгой хэсэг их биеэсээ өндөр байвал тархинд ирэх цусны урсгалд тодорхой хэмжээгээр саад учирдаг. Энэ үеэр бэлгийн даавар бараг ялгаруулдаггүй байна.
Түүнчлэн эрчүүд түрүүлгээ харж удаан унтах ч хориотой. Учир нь дотор эрхтнүүд биеийн жингээр дарагдаж, артерийн судас бэлэг эрхтэн рүү цус хүргэх нь багасдаг.
Харин хажуу тийш харж унтахыг эрдэмтэд сайн ч биш, муу ч биш гэж үзэж байна. Хамгийн гол нь энэ байрлалын үед өвдгөө атирах нь цусны урсгалыг бас л сааруулдаг аж. Тэгвэл дээшээ харж унтах үед бэлэг эрхтэн унтаж байхад ч сайн бэлтгэгддэг.
Үүнээс гадна анагаахын шинжлэх ухааны доктор, сексологич Юрий Романов “Дээшээ харж унтах нь чалхад маш сайн нөлөөтэй. Түүнчлэн бас нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан. Энэ нь юу вэ гэвэл хөлөө 10 хүртэл градусаар өргөж унтах үед эрчүүдийн бэлэг эрхтэн цусаар дүүрч, сэрэл нь нэмэгддэг байхад бүсгүйчүүдийн хэлүү өргөсдөг байна. Энэ нь маш ашигтай байрлал гэсэн үг. Бас венийн судсанд ч сайн нөлөөтэй. Яагаад гэвэл бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг шүү дээ” гэжээ.
эх сурвалж: эрчүүдийн эрүүл мэнд сонин