Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулгадаа дурдсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөний дагуу Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг саналыг гүйцээн боловсруулжээ. Төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн “Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд буцаан хэрэглэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг “Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно” гэж томьёолохоор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос танилцуулсан. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Дашдорж, С.Одонтуяа, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Д.Арвин асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгулс төр
Санал болгох мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …