Эх дэлхийн миссүүдтэй будаггүй төрхөөрөө өрсөлдөж эрэмбэ дээгүүр явна

 Австрийн Венец хотод болж буй  “Эх дэлхийн мисс” -2015  тэмцээнд амжилттай оролцож байгаа А.Баярцэцэг  эцсийн шалгаруулалт болох  ” Будаггүй ярилцлага” төрөлд оролцож байна.

“Миссийн тэмцээнд оролцож байгаа учраас ихэнх хүмүүс нүүр будагтай, гоё сайхан ганган хувцас өмссөнөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ эх дэлхийн дайчин эмэгтэйн хувьд бид үүнээс ч илүү. Эх дэлхийн миссийн тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд дуусч маргааш эцсийн шийдвэрлэх шалгуур буюу шүүгчидтэй хийх будаггүй нүүр тулсан ярилцлага үлдлээ. Бид гоё ганган хувцасгүй, элдэв сайхнаар будалгүйгээр царайгаар биш зүрх сэтгэлээрээ уралдах шалгуур маань ирлээ. Бид хэн болох юунд зорьж тэмүүлж яваагаа хэлэх агшин. Энэ бол би, найзууд багш нартайгаа 8 жил мод тарьж байхдаа байсан төрх, хөдөө баримтат киногоо хийхээр хоёр сар нүүдэлчин ахуйд суралцаж мал хариулж амьдарч байхдаа байсан жинхэнэ төрх. Энэ бол жинхэнэ би. Монгол хүн болж төрсөндөө бахархдаг — бид бол эх дэлхийн эмэгтэйчүүд.”

1449126979565fec433d1a9

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …