Вакцинд хордсон охин хөл гараа тайруулах болоод байна
Сургууль дээрээ байхад нь сахуу татрангийн вакцин хийснээс хойш түүний бие өвдөж, дордсоор хөл, гарын хуруу нь үхжиж, хүнд өвчнөөр шаналж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсныг олон нийт мэднэ. 2013 онд Вакцинаас болж хэвтэрт орж, биенийх нь үзүүр эрхтэнгүүд болох хуруу, хэл нь үхжиж эмчилгээгүй гэгдэж байсан Н.Энхбилэг охин сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр Солонгост эмчлүүлэн эдгэж байсан нь саяхан. Тэгвэл харамсалтай нь охины өвчин дахин сэдэрч Солонгос улсын эмнэлэгт очоод байгаа аж. Н.Энхбилэг охины гар, хөлийнх нь судаснууд нь боогдож зангирсан гэсэн оноштой ирсэн бөгөөд хурдан хугацаанд шаардлагатай эмчилгээг хийлгэхгүй бол гар нь бугуйгаараа, хөл нь шагайгаараа тайрагдаж магадгүй болоод байгаа гэнэ. Бид охиныг ямар болгосонг нэхэн санавал,
Вакцинаас болж хуруунууд нь нэгэнт үхэжсэн тул гарынх нь хурууг тайрч авахаас өөр аргагүй аж.
Монголд байхад нь гарынх нь эрхий хурууг тайрсан, хэлнийх нь үзүүрээс нь тайрч шинжилгээнд авснаас охин бөөрөнхий хэлтэй шулганан мэт ярьж байгаа.
Н.Энхбилэг охиныг тахир дутуу болгосон гол буруутан хэн бэ?
Долоохон настай цэцэг цэврүү шиг хүний бяцхан үрийг хуруу гаргүй болгосон гол буруутан хэн бэ гэвэл “эрүүл мэндийн салбар”. Солонгос улсад цус бохирдсон, нарийн судасны бохирдол гэж оншилсон. Монголд дархлаа сул байхад идэвхижиж гарч ирдэг системийн васкулит хэмээх хүнд өвчин туссан гэж оношлон, эдгэрэх найдваргүй хэмээн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс оншилсон. Хариуцлагаас мултарахын тулд худлаа онш гаргах, эмнэлэгүүдийн хүнд суртал хэрээр хэтэрч байгаа энэ байдалыг яаж таслан зогсоох бэ. Гэмгүй нүд нь гялтгасан “бүжин” шиг хөөрхөн охин амьдараа тамлагдаж өрөөл татанахай, хэлгүй, насаараа хүний гарт амьдрах болоод байна. Одоо яах вэ, хөөрхий охиноо амьдаараа зовж байгааг хараад зүгээр л сууж байгаа эх хүн юу бодож байгаа бол. Энэ ардчилал шудрага ёс эрх чөлөө юу… Хариулт хайж байна. Үргэлжлэл бий.