Ч.Сайханбилэг: Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэвэрийн зээлтэй байна

64689УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж байна.  Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-УИХ-ын 2015 оны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сарын нэгнээс эхлэн мөрдсөн.  Ингэснээр даатгуулагч чанартай, аюулгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрдсийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоолоо. Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн  дансны тухай хуульд өөрчлөлт оруулж энэ оны нэгдүгээр сарын нэгээс мөрдөж эхэлсэн.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан томоохон арга хэмжээ бол нийгэм, эдийн засгийн шилжилтийн улмаас 1990-2000 онд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийн хөдөлмөр эрхлээгүй хугацааг ажилласнаар тооцох явдал байсан юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг УИХ-аас 2012 онд батлан, Засгийн газраас хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт 580 орчим мянган иргэдийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон нийгмийн хамгааллын арга авлаа. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, дундаж тэтгэврийн хэмжээ 162.000-283.000 төгрөгт хүрсэн. Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан байна гэлээ.

Э.БҮҮВЭЙ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …