09.00 цагт: ОХУ-ын барилгын салбарын төлөөллүүд манай улсын барилгын салбарын ажилтан, албан хаагчдад “ОХУ-ын барилга байгууламжийн ажлын явцад хяналт тавих тогтолцоо”, “ОХУ-ын барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоо ба шинэчлэл”, “ОХУ-ын нийтийн аж ахуйн салбарын тогтолцоо” сэдвээр илтгэл тавих гэж байна. Нийтдээ 100 хүнийг хамарсан энэхүү арга хэмжээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ, НМХГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын удирдлага, албан хаагчид оролцоно. Утас: 89234002
09.00 цагт: Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
09.00 цагт: “Сургуулийн дотуур байрны асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Контенинталь зочид буудалд болно. Утас: 89008516
10.00 цагт: “Улаанбаатар” чуулгын байранд нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны тайлангийн хурал, шилдэг албан хаагчиддаа шагнал гардуулах ажиллагаа болно. Утас: 99107367
11.00 цагт: Улсын Дээд шүүхээс өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Өршөөлийн хуулийн хэрэгжилт, Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль, Олон Улсын Эрүүгийн шүүхийн хуралдаанд манай шүүгчид оролцоод ирсэн асуудлын талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт: НҮБ-ийн Хүн амын сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2015” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. Утас: 88093607
12.00 цагт: Иргэний зориг Ногоон нам Ардчилсан намтай нэгдэх асуудлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ. /Хаяг: Чингэлтэй дуурэг. Эрх чөлөөний талбай, Оранж Рлаза 6 давхар/
18.00 цагт: Эрсдэлгүй Улаанбаатар хотын хөтөлбөрийн хүрээнд “Усны хэрэгцээ, бохирдол судалгаа”, “Улаанбаатар хотын Утааг шийдэх арга хэрэгсэл” сэдвүүдээр ээлжит хэлэлцүүлэг МАХН-ын төв байрны Ард түмний индэр танхимд болно. Утас: 91112122