Америкийн дуучин Лэди Гага тоглолтын хэт их ачаалалтай хуваариас болж түүний амь нас аюулд ороод байна хэмээн мэдэгдэв. Бүсгүй өөрийн биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэндэд ихээхэн хор хохирол учруулж байгаа гэдгээ ярьжээ.
Сүүлийн үед Лэди Гага үнэхээр л бусдаасаа хамаагүй ачаалалтай ажиллаж байгаа учраас ядарч гүйцсэн гэнэ шүү. Өдгөө тэр түүний амь нас аюулд ороод байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж.
Аль өнгөрсөн онд дуучин бүсгүй түүнд завсарлага чухал болсон гэдгийг өөрийн хэв маяг оруулагчид хэлж байсан байна. Тэгэхэд дуучин бүсгүй өөрийн донж оруулагчид “Хэрэв би энэ галт тэргийг яг одоо зогсоож чаддагсан бол түүнийг дуртай нь аргагүй хийх байсан. Гэвч би чадашгүй нь. Би үтэр түргэн амралт авахгүй бол үхэж мэднэ” гэж хэлсэн байдаг.
Эх сурвалж www.wikimon.mn