Хятад улс их дээд сургуулийн оюутан сурагчдын тоогоороо дэлхийд тэргүүлжээ

084ba13c3545f018great2014 онд Хятад улсын их дээд сургуулийн оюутан сурагчийн тоо 35 сая 590 мянгад хүрч дэлхийд тэргүүлсэн бол их дээд сургуулийн тоогоор дэлхийд 2-рт жагссан тухай мэдээллийг сэтгүүлч Хятадын Боловсролын яамнаас хүргэлээ.

Хятад улсын дээд боловсролын насны хүн амын 37.5 хувь нь их дээд сургуульд сурч, “Боловсролын дунд урт хугацааны өөрчлөлт болон хөгжлийн үндэсний төлөвлөгөөний хөтөлбөр\2010-2020\”-д заасан 2015 онд дээд боловсролын насны хүн амын 36 хувийг их дээд сургуульд сургах зорилтыг урьдчилан биелүүлжээ. Үүний зэрэгцээ, аспирантын тоог 2015 онд 1 сая 700 мянгад, 2020 онд 2 саяд хүргэх зорилт тавьсан бол энэхүү тоо нь 2014 онд нэгэнт 1 сая 847 мянга 700-д хүрч, зорилтоо мөн урьдчилан биелүүлжээ.

Хятад улсын их дээд сургуулийн гол өрсөлдөх хүчин чадавх ч тасралтгүй дээшилсээр байна. Их Британийн Боловсролын үнэлгээний “QS” байгууллагын гаргасан “2015 оны дэлхийн их дээд сургуулийн судалгааны төрөл чанарын жагсаалт”-ын эхний 400-д Хятадын дотор газрын 58 их дээд сургууль жагсаж, зөвхөн Америкийн дараа орсон бол топ 50-д Хятадын дотор газрын 7 их дээд сургууль багтаж, судалгааны төрөл чанарын тоогоороо дэлхийд 5-рт, Азидаа 1-рт бичигдсэн байна.

эх сурвалж: http://mongol.cri.cn/

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …