УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр мэдээлэл хийж байна

85672

Яг одоо Төрийн ордны “А” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийж байгаа аж. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх ба гол нь сонгуулийн хууль дээр байр сууриа нэгтгэхэд чиглэгдэж буй юм байна. УИХ-д Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд түүнд сонгуулийн тогтолцоог өөр өөрөөр тусгажээ. Одоогийн байдлаар Сонгуулийн тухай хуулийн хүрээнд гурван хуулийн төслийг нэгтгэсэн том ажлын хэсэг байгуулагдаад байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …