Батлан хамгаалахын сайн “баттай” баригдав уу

Ц.Цолмон сайд авгайгаа төсвийн мөнгөөр зугаалуулсан нь тогтоогджээ.

Хамгийн сүүлд Батлан хамгаалахын яамны “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж өгсөн хоёр өрөө байраа нэг өрөө болгож, сайд болохдоо дагуулж ирсэн өөрийнхөө хүмүүст байр өгсөн асуудал нь нотлох баримттай дэлгэгдэж, “булайгаа чирсэн”. Тэгвэл түүнтэй холбоотой дахиад нэг асуудал үүслээ. Тодруулбал, БХЯ-ны сайд Ц.Цолмон энэ сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсад айлчлахдаа улсын төсвийн мөнгийг дураараа зарцуулж, эхнэрээ зугаацуулсан гэнэ. Түүний эхнэрийг Д.Алтанцэцэг гэдэг. Тэгвэл эрхэм сайд эхнэрээ төсвийн мөнгөөр зугаацуулж, бүр өөрөө тушаал гаргаж, бизнес ангиллаар авч явсан нь илэрсэн байна. Тэдний Франц улсад аялах зардалд нийт 34 сая төгрөг зарцуулсан байна. Уг нь сайд дарга нар гадны улс оронд айлчлахдаа эхнэрээ дагуулж явах бол өөрсдөө зардлыг гаргах журамтай. Гэтэл Ц.Цолмон сайд Парист өдрийн 430 еврогийн өрөөнд заларч, нийт дөрвөн сая төгрөг  төлсөн байна.  Эдийн засаг хүндрээд хаа хаанаа бүсээ чангалахыг үүрэг болгоод, ард түмний амьдрал зүдүү байхад энэ мэтчилэнгээр улсын төсвийн хөрөнгөөр ууж идэж, зугаалж цэнгэх нь ариун явдал уу, Ерөнхий сайд аа. Ангийн нөхөртөө арга хэмжээ авч, авгайгаа зугаацуулсан мөнгийг нь улсад төлүүлмээр юм даа.

 

CVwZ2oAUkAEai_V

CVwDmOJUsAAVarc

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …