Хойд Солонгосын иргэн Монголд цагаачлахаар хил зөрчжээ

images Социолист дэглэм бүхий БНАСАУ-ын иргэн  Ким Ёон Риол гэгч манай улсад цагаачлахын тулд хууль бусаар хил нэвтрэхийг завджээ.

Тодруулбал, Замын-Үүдийн хилийн боомт орчмоор унадаг дугуйтай хүн хил зөрчиж байгааг Хилийн 0108 дугаар ангийн хилчид телекамерын хяналтаараа илрүүлжээ. Улмаар БНХАУ-ын талаас унадаг дугуйтай нэг хүн хил зөрчин орж ирж буй мэдээллийн дагуу хил зөрчигчийг саатуулах тусгай бүлэг томилогдон газар дээр нь очиход БНАСАУ-ын иргэн Ким Ёон Риол гэдэг хүн байсан аж. Тэрээр хил зөрчих болсон шалтгаанаа “БНХАУ-д хөдөлмөр эрхэлж байгаад цагаачлах зорилгоор Монгол Улсад хил нэвтэрсэн. Эх орондоо эргэж очих хүсэлгүй байгаа тул хил зөрчсөн” гэж мэдүүлсэн байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …