Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

73b7592c3c15e2f063c7a170db8ff9fcbig

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байсан бөгөөд өнөөдөр албан ёсоор дууссан юм.

УИХ өнгөрсөн долдугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Түүнд үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжтой байх зохицуулалт тусгасан. Энэ нь иргэд газраа барьцаалж зээл авах боломжоор хангахад чиглэж байв. Гэвч нэр бүхий иргэд энэ асуудлаар Цэцэд гомдол гаргаснаар  эл хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлтээ гаргасан байсан юм.

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасантай холбогдуулж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Хүний өмчтэй байх эрх нь заяагдмал эрх. Үндсэн хуулийн цэц байна уу, үүн рүү чиглэсэн шийдвэрийг гаргаж байх ёстой. Хувь хүнийхээ хувьд орлого авчирч байдаг актив байх ёстой. Эргэлтэд орж арилжаа хийгдэж, ямар нэг юманд барьцаалагдаж байж үнэ цэнэ нь өснө.

Ард иргэд өмчтэй байгаа, газрыг нь үнэ цэнэтэй болгож өгье, эргэлтэд оруулъя гэж үзсэн УИХ. Тэрийг баталгаажуулж өгсөн. Энгийн юмыг санаатайгаар мушгин гуйвуулаад байгааг ойлгохгүй байна. Цэцэд эдийн засгийн экспертүүдийг авч өгөх ёстой юм уу. Миний өмч ямар үнэтэй юм бэ гэдгийг ямар нэг байдлаар эргэлтэд оруулж байж мэднэ гэлээ.

ЭХ СУРВАЛЖ:NEWS.MN

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …