Япон улсаас “Уур амьсгалын өөрчлөлтийндасан зохицох төлөвлөгөө” сэдвээр зохион байгуулсан салбар хуралдаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус хуралдааны үеэр Япон улс Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох чиглэлд дэмжлэг үзүүлж буйгаа Японы Байгаль орчны сайд хатагтай Тамаёо Муракава онцлон дурьдсан юм. Н.Батцэрэг сайд Япон Улсын Байгаль орчин, Цөмийн аюулгүй байдлыг хангах яамны сайд хатагтай Тамаёо Муракаватай хийсэн энэхүү албан уулзалтын үеэр цаашид хоёр орон байгаль орчны салбарын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар олон талт асуудлыг хөндсөн, үр дүнтэй ярилцлага өрнүүллээ хэмээн 2 тал дүгнэж байсан юм. Япон улсын Байгаль орчны сайд хатагтай Тамаёо Муракава нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайдын үүрэгт албаа хүлээн аваад байгаа туршлагатай улс төрч эмэгтэй бөгөөд тус яамны 22 дахь сайдаар ийнхүү томилогдон ажиллаж байна.